Чөлөөт бөхийн ДАШТ Казахстан улсын нийслэл Нурсултан хотноо тун удахгүй эхлэх гэж байгаа билээ. Гэвч ДАШТ-д эмэгтэйчүүдийн 53 кг-д өрсөлдөх ёстой байсан Баянхонгор аймгийн залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн оронд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулахаар МЧБХ шийдвэрлэсэн нь олон нийтийн анхааралд өртөөд байсан билээ.
Өнгөрсөн даваа гарагт Монголын чөлөөт бөхийн холбооны ЕНБД Б.Батбаяр болон Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга нар М.Пүрэвтунгалаг болон түүний гэр бүлийнхэнтэй уулзсан билээ. Тэгвэл өнөөдөр тэд дахин уулзаж ДАШТ-д Э.Сумъяаг оролцуулахаар боллоо.
Өнөөдөр Чөлөөт бөхийн холбооны ЕНБД Б.Батбаяр М.Пүрэвтунгалагийн аав ээжтэй уулзаж, МЧБХ зөвлөл дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хуралдан Э.Сумьяаг явуулах шийдвэрлэсэнээ хэлсэн байна.
М.Пүрэвтунгалаг охины аав Н.Мөнхбат “Би Монгол Улсаа бодоод ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг тэмцээнд явуулахыг зөвшөөрч байна. Гэхдээ Э.Сумьяа ДАШТ-ээс заавал медаль хүртээрэй. Тэгэхгүй бол би тэмцлээ ахин үргэжлүүлэх болно шүү" хэмээсэн байна.