Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 75 дахь удаагийн “Miss Universe 2026” тэмцээний эцсийн шалгаруулалт арваннэгдүгээр сарын 24-нд Пуэрто-Рикогийн Сан-Хуан хотод болж, тус улсын төлөөлөгч Женнифер Баррето (Jennifer Barreto) тэргүүн байрт шалгарлаа.
Тэрбээр “Miss Universe 2025” тэмцээний ялагч Мексикийн Фатима Бошоос титмээ гардан авсан байна. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 116 улс, нутаг дэвсгэрийн төлөөлөгч оролцжээ.
Энэ тухай тэмцээний албан ёсны байгууллагын хэвлэлийн мэдээг дамжуулдаг NBCUniversal Telemundo мэдээлсэн байна.
Шилдэг таван оролцогч:
-
Пуэрто-Рико — Женнифер Баррето
-
Доминикан — Мелисса Нуньес
-
Венесуэл — Клара Вегас
-
Филиппин — Беа Миллан-Виндорски
-
Шинэ Зеланд — Жоржиа Уоддингтон.
Г.ГАНЦЭЦЭГ







Урлаг соёл



