Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн:
-Төрийн нууцын тухай
-Шүгэл үлээгчийг хамгаалах тухай
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтын тухай
-Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай
-Татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох тухай хуулийн төслүүд юм.
Эдгээрийн эхний гурав нь ил тод байдлыг хангаж, шүгэл үлээгчээ хамгаалах эрх зүйн орчныг бий болгоно. Дараагийн хоёр нь хариуцлага тооцох тогтолцоог бий болгох юм.
Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч хууль бус хөрөнгийг хураан, шүүх шийдвэрлэнэ. Хураан авсан хөрөнгөөр сан байгуулж, 65 хувийг нь эрүүл мэнд, боловсролд зарцуулна. Хууль бус хөрөнгийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх төв, дагнасан шүүх байгуулахаар тусгалаа.
2025 онд шийдвэрлэвэл зохих 410 авлигын хэргээс 243 нь анхан шатны шүүхээр орж шийдэгджээ. 10 жилийн хугацаанд 2133 хүн авлигын хэргээр ял авч шийтгүүлж, 465.3 тэрбумын хохирол учирсан. Хохирлыг 100 % бүрэн нөхөн төлүүлсэн байна.
Г.ГАНЦЭЦЭГ







Улс төр



