Dark Light
Спорт | 2025-05-01

ДУШАНБЕГИЙН ИХ ДУУЛГАД ЖҮДОЧИД ОРОЛЦОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тажикистан улсын Душанбе хотод жүдо бөхийн их дуулга энэ сарын 2-4-ны хооронд болох ба тэмцээнд 24 орны нийт 233 (эрэгтэй 129, эмэгтэй 104) тамирчин оролцохоо мэдүүлжээ. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа (гавьяат тамирчин), Ч.Болдбаатар нарын удирдлага дор нийт 17 тамирчин өрсөлдөх бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд (гавьяат тамирчин), Т.Түмэнжаргал, 66 кг-д Т.Төрболд, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Л.Энхдөл, 81 кг-д Г.Батсугар, 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Ц.Гал-Од, 57 кг-д О.Оюунчимэг, 63 кг-д Х.Маралмаа, Б.Ганхайч, 70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д Ж.Урангоо, Д.Номинзул нар зодоглох юм. Өнгөрсөн жилийн тус тэмцээнээс гавьяат тамирчин Б.Баасанхүү алт, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр 65 орноос долоодугаар байрт жагсаж байжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00