Dark Light
Спорт | 2025-05-01

Б.ТЭГШБАЯР “TOUR OF BOSTONLIQ-2025”-Д БАГААРАА ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Узбекистан улсад жил бүр болдог Олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын “Tour of Bostonliq” гурван өдрийн уралдаан өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд манай улсын хоёр тамирчин өрсөлдсөнөөс Үндэсний шигшээ баг, Тайландын “Roojai insurance“ багийн тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр 08:24:03 амжилтаар нийлбэр дүнгээр есдүгээр байрт орлоо. Б.Тэгшбаяр даваа гарагт болсон эхний гараанд түрүүлж, өчигдөр болсон сүүлийн гараанд хоёрдугаарт орсон юм. 
Тэгвэл АНЭУ-ын “UAE Ministry of Defence Cycling Team” багаас уралдсан ОУХМ Б.Марал-Эрдэнэ 08:45:29 үзүүлэлтээр 55 дугаар байрт оров. Тэмцээнд “Li Ning star” багийн тамирчин Жошуа Кенч түрүүлж, Б.Тэгшбаярын “Roojai insurance” багийн дугуйчин Андреас Милтиадис удаалжээ. 
ОУХМ Б.Тэгшбаяр энэ удаад хувийн уралдаанд өнгөрсөн жилийн түрүүлсэн амжилтыг давтаагүй ч багийн дүнгээр “Roojai insurance“ багтайгаа түрүүллээ. Өнгөрсөн жилийн тэмцээнд тэрбээр түрүүлж, ОУХМ С.Жамбалжамц 3, ОУХМ Х.Тэмүүлэн 35, ОУХМ А.Даваажаргал 42, ОУХМ Э.Билгүүнжаргал 46 дугаар байрт орж, багийн дүнгээр Узбекистан, "Li Ning star", "Vino SKO Team"-ын ард дөрөвдүгээр байрт орж байсан юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00