Хоккейн 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3-р дивизион Мексик улсад өнгөрсөн сарын 27-нд эхэлсэн бөгөөд Монголын шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглох болзол хангалаа.
Тус тэмцээнд Монгол Улс, БНАСАУ, Мексик, Хонконг, Филиппин, Сингапурын шигшээ багууд өрсөлдөж байна. Монголын багийг гавьяат дасгалжуулагч А.Мэргэн, гавьяат тамирчин Н.Мишигсүрэн, Г.Отгонбаяр нар удирдан оролцож байгаа юм.
Шигшээ баг:
-
Филиппинийг 13:7,
-
Сингапурыг 11:1 харьцаатай илт давуу ялсан бол
-
БНАСАУ-ын шигшээд 3:7,
-
Мексикийн шигшээ багтай ширүүн өрсөлдөж 6:7 харьцаатай ялагдал хүлээжээ.
Улмаар маргааш Монголын баг Мексикийн орон нутгийн цагаар 16:30-д Хонконгийн шигшээтэй хүрэл медалийн төлөө хүч үзэх юм.