Dark Light
Спорт | 2025-05-04

МОНГОЛЫН ХОККЕЙЧИД ХОНКОНГИЙН БАГТ ЯЛАГДАВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Мехсикийн Мехико хотод шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн гуравдугаар дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонконгийн хоккейчид энэ тэмцээнд өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байгаа.

Монголын хоккейчид өнөөдөр Хонконгийн багтай хүрэл медалийн төлөө тоглож ялагдан дөрөвдүгээр байр эзэллээ. Энэ тоглолтод 7:3 онооны харьцаагаар Хонконгийн баг хожиж, медальт байранд орлоо. Манай хоккейчид эхний тоглолтод Филиппин улсын багийг 13:7-оор, хоёр дахь тоглолтод Сингапурыг 11:1-ээр хожиж, хэсэгтээ зургаан оноогоор Хойд Солонгосын багийн араас хоёрт жагсаж эхэлсэн. Улмаар талбайн эзэн Мексик улсын шигшээ багтай тун өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж, 7:6 онооны харьцаагаар ялагдсан. Өчигдөр сүүлийн тоглолтоо Хонконгтой хийсэн ч ялагдал хүлээлээ. Энэ тоглолтод манай хоккейчид ялалт байгуулсан бол хүрэл медальтай ирэх байв.

Гуравдугаар дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан медалийн төлөө талбайн эзэн Мексик болон Хойд Солонгосын баг үлдлээ. Хоёр багийн тоглолт өнөө шөнө болно.

Монголын багийн ахлах дасгалжуулагчаар А.Мэргэн, дасгалжуулагчаар Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн нар ажиллалаа.

Шигшээ багт Б.Бату, М.Чинзолбоо, Л.Бодьхүү, Б.Билгүүн, Б.Энхбат, Э.Мөнхзаяа, Г.Мөнхтулга, Э.Энх-Амгалан, Э.Ариунбилэг, Б.Батбаясгалан, М.Батбаатар, Э.Энхсүх, У.Цэнгэл, У.Нямдаваа, Б.Содбилэг, Э.Амартөр, Э.Энххүслэн, Д.Лхагвадорж, Н.Жадамба, А.Билгүүн нар багтсан юм.

Ташрамд дуулгахад, Монголын шайбтай хоккейн баг тамирчид өмнөх буюу IV дивизоны ДАШТ-ээс 2023 онд мөнгө, 2024 онд алтан медаль хүртэж байв. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00