Өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр "Буянт-Ухаа" ордонд болж өндөрлөлөө. Эрэгтэй 38, эмэгтэй 29 дэх удаагийн УАШТ-д 21 аймаг, 9 дүүргийн 87 байгууллагын 2025 тамирчин оролцож, шилдгүүдээ тодруулав.
Өнөөдөр холимог багийн барилдаанаар улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Багийн барилдааны бага насанд 20, дунд насанд 23, ахлах насанд 33 баг өрсөлдсөн ба нэгдсэн дүнг тунилцуулъя.
БАГА НАС:
Алт: ХҮЛЭГ
Мөнгө: ГҮРҮ ДОЖО
Хүрэл: Сонгинохайрхан дүүрэг, ХААН ХҮНС
Хүрэл: Winner
ДУНД НАС:
Алт: Төв аймаг, "Чандмань оргил"
Мөнгө: Монголын Жүдо Академи
Хүрэл: Мон-Алтиус Цагаанбаатар Акадeми
Хүрэл: Хөвсгөл
АХЛАХ НАС:
Алт: Мон-Алтиус Цагаанбаатар Акадeми
Мөнгө: Женко-I
Хүрэл: Хөвсгөл
Хүрэл: Спортын төв сургууль I
"Буянт-Ухаа" ордонд болсон өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээний мэдээллийг гурван хоногийн турш Соёлын Гавьяат зүтгэлтэн Ч.Ганбат ахлагчтай "Про олимп" продакшны хамт олон шууд дамжуулан хүргэлээ.