Dark Light
Спорт | 2025-05-06

БНСУ-Д ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Чөлөөт бөхийн эмэгтэй зургаан тамирчин, дасгалжуулагч бүрэлдэхүүнтэй баг БНСУ-д хамтарсан бэлтгэл хийхээр маргааш Гуулин улсыг зорих гэж байна. Тамирчдын бүх зардлыг БНСУ-ын тал даах бөгөөд бэлтгэл тавдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр өнгөрсөн сард Йорданд болсон Азийн АШТ-ий үеэр БНСУ-ын бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жан Жин Сеок-той уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Тэр үеэр яригдсан зүйлс өдгөө ажил хэрэг болж, БНСУ-ын бөхчүүдтэй 11 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр болоод байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19