Dark Light
Спорт | 2025-05-08

ИОГИЙН ӨСВӨРИЙН ААШТ-ЭЭС 13 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Биеийн тамир, спортын улсын хорооны гурван давхрын ёслол хүндэтгэлийн танхимд өнөөдөр Малайз улсын Куала Лампур хотод болсон иогийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Энэтхэг улсын Шинэ Дели хотод болсон иогийн спортын өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг тамирчид мэдээлэл хийв. Иогийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд 48 орны баг тамирчид өрсөлдөхөд Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь тавдугаар байр бол өсвөр үеийнхний ДАШТ-д хамгийн өндөр амжилт нь дөрөвдүгээр байр юм. Харин өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тамирчид нэг алт, долоон мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дэд байрт шалгарчээ. Дээрх тэмцээнүүдэд оролцсон баг тамирчдыг Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд хүлээн авч уулзаж, Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль гардууллаа.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00