Dark Light
Спорт | 2025-05-08

ОУХМ Б.ТЭГШБАЯР “TOUR DE KUMANO"-Д ӨРСӨЛДӨЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Япон улсад жил бүр болдог "Тур де Кумано" олон өдрийн уралдаан өнөөдөр эхэлж байна. Энэ сарын 11-нийг хүртэл дөрвөн өдөр, 464 км  үргэлжлэх уг уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын “Roojai incurance” багийнхаа бүрэлдэхүүнд өрсөлдөнө. “Тур де Кумано” нь 2006 оноос хойш Японы Миэ мужид жил бүр тогтмол зохион байгуулагдаж ирсэн олон өдрийн уралдаан юм. Гурван жил сонирхогчдын дунд болж байсан бол 2009 оноос мэргэжлийн статус авч Олон улсын дугуйн холбооны хуанлид багтан 2.2 ангилалтай болжээ. 
Монголчуудын сайн мэдэх Японы шилдэг тамирчин Юкия Араширо 2008 онд энэ тэмцээнээс хүрэл медаль авсан бөгөөд “Жиро Де Итали” уралдааны “Уулын хаан”-аар тодорч байсан Колумбын Хулиан Арредондо зэрэг шилдгүүд уралдаж байжээ. Энэ жилийн тэмцээнд Итали, Малайз, Тайланд, Бельги, БНСУ, Хонконг, Шинэ Зеланд, Японы 19 багийн 100 гаруй тамирчид өрсөлдөж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00