Dark Light
Спорт | 2025-05-09

НАЦҮ БАШЁ ЭХЛЭХЭД ХОЁР ХОНОГ ҮЛДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Япон улсын мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё энэ ням гарагт Токио хотын сүмогийн ордонд эхэлнэ. Энэ удаагийн тэмцээний дээд зиндаанд олон онцлох бөхчүүд зодоглож, үзэгчдийн анхаарлыг татаж байна.

Тэр дундаа озэки Ооносато энэ башёд түрүүлбэл ёкозүна буюу аварга цол хүртэх магадлалтай байгаа нь сүмогийн ертөнцөд хамгийн их хүлээлт үүсгэж буй үйл явдал юм. Тэрээр мэргэжлийн сүмод хөл тавьснаасаа хойш ердөө 12 башёд оролцоод ийнхүү ёкозүна цолны босгонд хүрээд байна.

Монголын бөхчүүдээс ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, комосүби Тамашохо Э.Энхманлай нар болон дээд зиндаанд тогтмол барилдаж буй олон хүчтэн энэ башёд оролцоно.

Нацү башёгийн эхний өдөр озэки Ооносато комосүби Вакамотохару-тай, ёкозүна Хоошёорюү комосүби Вакатакакажи-тай оноолт таараад байна.

Нацү башёгийн оноолт, дэлгэрэнгүй мэдээллийг sumo.or.jp цахим хуудаснаас авах боломжтой бөгөөд түрүү бөхийг тавдугаар сарын 25-нд тодруулна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00