Dark Light
Спорт | 2025-05-11

АРСЛАН ЦОЛНЫ ХҮНДЭТГЭЛД Ц.БЯМБА-ОТГОН АРСЛАН ТҮРҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үндэсний үйлдвэрлэгч "Арвайн Үндэс" ХХК-тай хамтран 16 дахь жилдээ зохион байгуулж буй Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 120 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Нуман Сүлд ХХК, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун  үзүүрлэв. 
 
Дөрөвт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, "Эрч" спорт хороо, Монос групп, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Содномдорж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр нар шалгарлаа. 
 
Наймд улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Э.Батмагнай, улсын начин Э.Мөнхжаргал нар үлдэв. 
 
Зохион байгуулагчдын зүгээс Улсын цолд ойрхон бөхийн шагналыг аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар гардууллаа. Тус барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1 сая төгрөг гардсан юм. 
 
Дараагийн барилдаан тавдугаар сарын 17-ны бямба гарагт 14:00 цагаас Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан, тавдугаар сарын 18-ны ням гарагт 11:00 цагаас Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ. 
 
 
 
Эх сурвалж | МҮБХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00