Dark Light
Спорт | 2025-05-15

ЭНЭ САРД БОЛОХ БАРИЛДААНУУД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МҮБХ-ноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарийг танилцуулж байна.  
Тавдугаар сарын 17-ны Бямба гарагийн 14:00 цагт болох байсан "Монголын хүчтэн" шилдэг бөхчүүдийн багийн барилдаан нь санаачлагч "Тэнүүн энтертайнмент"-ийн хүсэлтээр цуцлагдсан бөгөөд уг асуудлаас шалтгаалж барилдааны хуваарь дараах байдлаар өөрчлөгджээ. 
Тавдугаар сарын 17-ны Бямба гарагийн 13:00 цагт 
Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан, 
Тавдугаар сарын 18-ны Ням гарагийн 11:00 цагт 
Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
Тавдугаар сарын 23-ны Баасан гарагийн 13:00 цагт 
Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан
Тавдугаар сарын 24-ний Бямба гарагийн 13:00 цагт 
Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Агвааны Норовын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан
Тавдугаар сарын 25-ны Ням гарагийн 13:00 цагт 
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
Тавдугаар сарын 30-ны Баасан гарагийн 14:00 цагт 
Нийслэлийн аварга шалгаруулах 3*3 багийн барилдаан /шигшээ/
Тавдугаар сарын 31-ний Бямба гарагийн 14:00 цагт 
Нийслэлийн аварга шалгаруулах 3*3 багийн барилдаан /шигшээ/

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22