Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлээс тодрууллаа.
-2025 оны жүдо бөхийн ДАШТ-д Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо оролцох эрхээ авсан гэсэн мэдээлэл цахим орчинд явлаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Өчигдөр хэн нэгэн пейждээ өөрийнхөө бодсоноор тавьсан юм уу, тийм мэдээлэл цахим орчинд явж байсан. Тэр бол үгүй. Яагаад гэвэл тун удахгүй шигшээ багийн бүрэлдэхүүнээ зарлана. Баасанхүү маань амаржаад удаагүй байгаа. Болор-Очир нэгдүгээр сард болсон улсын аваргад орсон. Түүний дараа солонгост очиж тохойны хагалгаанд орсон. Бэртэлтэй байгаа. Тиймээс тэрхүү мэдээлэл ор үндэслэлгүй.
-Хоёр тамирчин хэзээнээс бэлтгэлдээ орж эхлэх вэ?
-Болор-Очир хөнгөн бэлтгэлдээ орсон. Баасанхүүгийн хувьд 7-8 сараас бэлтгэлдээ орох болов уу. Болор-Очир хөнгөн бэлтгэл хийгээд эхэлсэн сурагтай байсан.
-ДАШТ хэзээ хаана болох вэ?
-ДАШТ 2025 оны зургадугаар сарын 13-20-ны хооронд Унгар улсын Будапешт хотод болно. ДАШТ дуусаад долдугаар сарын 24-27-ны хооронд Улаанбаатар их дуулга маань үргэлжлэн явагдана.