Dark Light
Спорт | 2025-05-16

ATOX ESPORTS БАГТ ШИЙТГЭЛ ОНООВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Испортын шударга өрсөлдөөнийг хангах комисс ESIC-ээс Монгол улсын ATOX Esports багийг шалгаж дууссан бөгөөд багийн тоглогч, дасгалжуулагчдад дараах шийтгэлийг оногдуулжээ. 
Тоглогч  “dobu” Ган-Эрдэнэ, тоглогч kabal Бат-Энх, дасгалжуулагч nuka Анар-Эрдэнэ нарыг бүх насаар нь тэмцээнд оролцохыг хориглов. 
Харин менежер FlyNN Төгөлдөр – 3 жилийн хориг, тоглогч MiQ Тэмүүлэн - 1 жилийн хориг, тоглогч AccuracyTG Отгонлхагва - 8 сарын хориг, тоглогч Zesta Мөнхсайханд - 8 сарын хориг тавьжээ. 
Тэднийг ESL Pro League S20 тэмцээнд Falcons багтай хийсэн тоглолтод matchfix хийсэн гэх шалтгаанаар шалгаж эхэлсэн бөгөөд уг тоглолтод Falcons баг 2-0-оор хожсон юм. 3-р сард ESIC-ээс шалгаж байгаагаа зарласны дараагаар илүү их баримтууд цугларч 70 гаруй удаагийн match-fixing-тэй холбоотой хэрэг байгаа нь тогтоогдсон байна.
Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00