Шатрын спортын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнгөнзул: АНЭУ-ын Аль-Айн хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дүнгээ гаргалаа. Би мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Энэхүү тэмцээнд 44 орны 100 гаруй шатарчид өрсөлдсөн. Анх удаа ийм олон хүн оролцож байна. Энэ тэмцээнээс Монгол Улсын үндэсний шигшээ баг хоёр хүрэл медаль хүртэж байсан. Хамгийн анх их мастер Т.Мөнхзул эгч хүрэл медаль хүртэж байсан. Дараа нь олон улсын эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул эгч маань хүрэл медаль хүртсэн. Монголын шатрын холбооны түүхэнд шинэ хуудас нээн мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Энэхүү амжилтыг үзүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлсэн их мастер Б.Гүндаваа багшдаа болон хайртай гэр бүлийнхэндээ баярлалаа. Монголын шатрын холбоо болон Биеийн тамир спортын улсын хороо, Үндэсний шигшээ багтаа баярлалаа.
Спорт | 2025-05-16
Сэтгэгдэл бичих