ОУХБХ-ны 75 дугаар Их Хурал энэ сарын сарын 15-нд буюу Парагвай улсын тусгаар тогтнолын өдрөөр Парагвай улсын Асунсьон хотод боллоо. Хуралд ОУХБХ-ны нийт 210 гишүүн холбоо уламжлал ёсоор бүгд оролцов.
Энэ удаагийн Их хурлыг Асунсьон хотноо зохион байгуулахаар сонгосон нь Өмнөд Америк тивийн хөлбөмбөгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг онцолж, Парагвай улсын хөлбөмбөгийн хөгжлийг дэмжиж буй хүчин чармайлтыг үнэлсэн шийдвэр юм. Мөн тус хурал нь бүсийн болон олон улсын томоохон тэмцээн уралдаантай уялдаж байна. Хурлын хэлэлцэх асуудалд ОУХБХ-ны 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, ирэх жилийн төсөв, бие даасан хороодын сонгууль, гишүүн ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино Их Хурлын үеэр 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэлхий даяар хөлбөмбөгт үзүүлэх нөлөөллийг онцлон танилцуулсан байна.
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс хүлээн авна уу. https://inside.fifa.com/.https://zogii.mn/fifa-president-highlights...

