Dark Light
Спорт | 2025-05-16

МХБХ-НД ТОГТООСОН САНХҮҮГИЙН ХЯЗГААРЛАЛТЫГ ЦУЦАЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны 75 дугаар Их хурал Өмнөд Америкийн төв хэсэгт оршдог Бүгд Найрамдах Парагвай Улсад өчигдөр боллоо. Өмнөд Америкийн Хөлбөмбөгийн Холбооны төв нь Парагвайд байдаг бөгөөд энэ жил дэлхийн 211 гишүүн орны Хөлбөмбөгийн Холбооны удирдлагууд, албаны ажилтнууд хүрэлцэн ирж, 75 дугаар Их хурал буюу Конгрессоо амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, цаашид илүү ойр дотно хамтран ажиллаж, бүхий л талаар туслалцаа дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Ноён Жианни Инфантино өмнө нь МХБХ-ны Ерөнхийлөгчийг шинээр сонгогдсон даруйд мөн баярын мэндчилгээ ирүүлж, түүний туршлага, боловсрол мэдлэг Монголын Хөлбөмбөгийн холбоог илүү өндөр түвшинд хөгжүүлж чадна гэдэгт итгэж буйгаа дахин илэрхийлж байв.
Монголын Хөлбөмбөгийн холбоог дэмжих чиглэлийн хүрээнд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга болон газар, хэлтсийн дарга нар, Засаглал хариуцсан газрын дарга, Санхүү хариуцсан газрын дарга, гишүүн орнууд хариуцсан газрын дарга гэх мэт манай улстай ойр хамтран ажиллаж буй удирдлагын багтай тусгайлан уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Монголын Хөлбөмбөгийн Холбооны нөхцөл байдлын талаар ярилцан, холбооны санхүүд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш тогтоосон ХЯЗГААРЛАЛТЫГ АЛБАН ЁСООР цуцлахаар боллоо.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны үйл ажиллагааг хэвийн горимд оруулж, шинэ Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг бүрэн дэмжиж ажиллахаа Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос илэрхийлжээ.
 
САУДЫН АРАБТ ПРО ЗЭРГИЙН ХОЁР ДАСГАЛЖУУЛАГЧ БЭЛДЭНЭ
Мөн Конгрессын үеэр, 2034 онд Хөлбөмбөгийн дэлхийн аваргыг зохион байгуулах эрхээ авсан Саудын Арабын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагуудтай уулзалт хийв. Саудын Араб Улсын Хөлбөмбөгийн Холбоо нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Монголын эмэгтэй шигшээ багийг Саудын Арабын багтай нөхөрсөг тоглолт хийхийг зохион байгуулж, бүх зардлыг Саудын Арабын хөлбөмбөгийн холбоо хариуцсанд Ерөнхийлөгч Ц.Анандбазар талархлаа илэрхийллээ. Мөн Саудын Арабын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагуудыг ирэх намар буюу есдүгээр сард Монгол Улсад урьсан бөгөөд цаашдын хамтын ажиллагааг нэг шатаар ахиулахаа хоёр тал тохиролцлоо. Саудын Арабын Хөлбөмбөгийн Холбоо бол Pro буюу мэргэжлийн зэргийн дасгалжуулагчийг бэлтгэдэг албан ёсны сонголтыг хийдэг эрхтэй бөгөөд ойрын хугацаанд МОНГОЛЫН ХОЁР ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ бэлдэж өгөхөө илэрхийлсэн байна.
Мөн Катарын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагуудтай уулзлаа. Катарын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2015 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Үүний дотор монголын “Эрчим” клубын тамирчин Төгөлдөрийн гэмтлийг бүрэн эмчилж байсан бөгөөд хамгийн сүүлд гэхэд Монголын Хөлбөмбөгийн Холбооны хөлбөмбөгчин Б.Гарьдмагнайгийн Pro зэрэглэлийн сургалтын бүхий л зардлыг хариуцаж, монголоос Pro зэрэглэлийн дасгалжуулагчийг сургаж байсан бөгөөд цаашид ч найрсаг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлжээ.
 
ЕВРОПЫН БАГТАЙ ДАХИН НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ ХИЙНЭ
Европын Хөлбөмбөгийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Румын Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Разван Филиновтой Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар мөн уулзалт хийлээ. Энэ эрхэмтэй Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагууд ойр хамтран ажиллаж байсан учир анх удаа буюу Европын Гүржийн багтай Монголын Хөлбөмбөгчид тоглох тоглолтыг зуучилж өгч байсан түүхтэй. Цаашид энэ харилцаагаа үргэлжлүүлж, Монголын Хөлбөмбөгийн шигшээ багийг Европын багтай дахин нөхөрсөг тоглолт хийх асуудлыг ойрын хугацаанд тодорхой болгохоо амлалаа.
 
УЗБЕКСТАНД ПРО ЗЭРЭГЛЭЛИЙН ХОЁР ХҮРТЭЛХ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ БЭЛТГЭНЭ
Узбекстан Улсын Хөлбөмбөгийн Холбооны Удирдлагуудтай мөн уулзалт хийлээ. Узбекстан бол Төв азийн хөлбөмбөг хамгийн хүчирхэг хөгжсөн орнуудын нэг юм. Хөлбөмбөгийн мэргэжилтний хүрээнд шигшээ багийн дасгалжуулагч, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, футзалын дасгалжуулагчдыг хамтран бэлтгэх болон Узбекстаны мэргэжилтнүүдийг монголд урьж ажиллуулах боломжийн талаар хоёр тал санал солилцов. Узбекстаны тал үүнийг дэмжин хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлээд PRO АНГИЛЛЫН ХОЁР ХҮРТЭЛ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ БЭЛТГЭЖ өгөхөө уулзалтын үеэр илэрхийлжээ. Узбекстан Улсын шүүгч, Азийн Хөлбөмбөгийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ирматов бол дэлхийд танигдсан Хөлбөмбөгийн шүүгч юм. Тэрбээр Монголын шүүгчдийг сургах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18