Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн хаалтын барилдаанд Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, УБТЗ - Замын 3-р анги, “Алтанбулаг Уул” ХХК, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар үзүүрлэв.
Дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Номин Холдинг ХХК, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож, Архангай аймгийн Тариат сумын харьяат, "Хүч" спорт хороо, Мэдээлэл Холбооны Сүлжээ ХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн арслан П.Жаргалсайхан нар шалгарлаа.
Наймд аймгийн хурц арслан У.Батцоож, аймгийн арслан Т.Дүүрэнсаран, аймгийн арслан Г.Төрмөнх, аймгийн арслан Х.Наранбаяр нар үлдэв.
Зохион байгуулагчдын зүгээс "Улсын цолд ойрхон бөх" шагналыг аймгийн арслан Г.Төрмөнхөд олгосон бол Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн заан Намсрайн Жамьянсүрэнгийн ач охин бариач Янжиндулам "Цолд ойрхон бөх" шагналыг аймгийн хурц арслан Н.Амгаланбаатарт, "Өсөх ирээдүйтэй бөх" шагналыг сумын заан Д.Төгс-Эрдэнэд тус тус гардуулсан юм.
Энэ барилдааны
Ирэх 7 хоногт МБӨ-нд дараалсан гурван барилдаантай. Тодруулбал:
Тавдугаар сарын 23-ны баасан гарагт 13:00 цагаас:
Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан
Тавдугаар сарын 24-ний бямба гарагт 13:00 цагаас:
Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Агвааны Норовын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан
Тавдугаар сарын 25-ны ням гарагт 13:00 цагаас:
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.