Dark Light
Спорт | 2025-05-18

ЭВЕРЕСТИЙН ОРГИЛД АМЖИЛТТАЙ ГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цэнхэр гарагийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест ууланд Монголын уулчин, ОУХМ А.Баттогтох, Б.Батхишиг нар өнгөрсөн долоо хоногт авиралтаа эхлүүлж, өнөөдөр оргилд амжилттай гарчээ. Тэд Эверестийн оргилд мөрөө үлдээсэн Монголын 15, 16 дахь уулчин болж байна. 
Дэлхийн зулайд өмнө нь манай улсаас гавьяат тамирчин Г.Өсөхбаяр (2005 онд), Б.Гангаамаа (2011 онд), ОУХМ С.Бат-Эрдэнэ (2012 онд), Л.Баярсайхан (2012 онд), гавьяат тамирчин Б.Цэвээндаш (2012 онд), ОУХМ Ц.Цогзолмаа (2012 онд), Ж.Бямбасүрэн (2018 онд), Б.Гантулга (2022 онд), О.Золбоохүү (2023 онд), С.Ганхүү (2023 онд), Ц.Гэрэлт-Од (2023 онд), Ц.Анхбаяр (2023 онд) нар амжилттай авиран эсэн мэнд буусан бол Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар (2024 онд) Эверестийн оргилд гарсан боловч буух замдаа харамсалтайгаар амиа алдсан.
Эверестийн оргилд Монголын уулчин (гавьяат тамирчин Г.Өсөхбаяр) анх мөрөө гаргаснаас хойш 20 жил өнгөрсөн ба Эверестийн оргилд  мөрөө гаргасан анхны монгол эмэгтэй уулчин нь гавьяат тамирчин Б.Гангаамаа билээ.
Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08