Энэ 7 хоногт Монгол бөхийн өргөөнд гурван барилдаан болно. Тодруулбал:
Тавдугаар сарын 23-ны баасан гарагт 13:00 цагаас: Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан
Тавдугаар сарын 24-ний бямба гарагт 13:00 цагаас: Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Агвааны Норовын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан
Тавдугаар сарын 25-ны ням гарагт 13:00 цагаас: Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.