Dark Light
Спорт | 2025-05-23

УЛСЫН НАЧИН Э.БАТМАГНАЙ ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Дархан аварга цолны хүндэтгэлийн Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Эм Си Эс" групп, Богд Банк, "Хос Хаш Оюу" ХХК, "Гал Хонгор" ХХК-ийн бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, УБТЗ - Замын 3-р анги, “Алтанбулаг Уул” ХХК, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар үзүүрлэлээ.
Дөрөвт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-013 анги, "Хатант интэрнэшнл" ХХК, "Тэнүүн Өлзий" ХХК, "QPay" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар шалгарлаа.
Наймд улсын харцага Ш.Пүрэвгарьд, улсын харцага Г.Бадрах, улсын харцага Э.Даш, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар үлдэв.
Зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдаант” бөхийн шагналыг аймгийн арслан Б.Түвшинтөгсөд, “Улсын цолд ойрхон” бөхийн шагналыг аймгийн хурц арслан Н.Амгаланбаатарт тус тус гардуулав.
Маргааш 13:00 цагаас Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Агвааны Норовын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаантай.
 
 
 
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00