Dark Light
Спорт | 2025-05-27

АВАРГУУДЫН ЛИГЭЭС МУЛТАРСАНД ШҮҮГЧ БУРУУТАЙ

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image

Астон Вилла клуб шүүгчийн маргаантай шийдвэр Аваргуудын лигийн эрхийн төлөөх өрсөлдөөнөөс мултрахад "асар их нөлөө үзүүлсэн" гэж мэдэгдлээ.

Энэхүү маргаан Премьер лигийн сүүлчийн тойргийн үеэр, Манчестер Юнайтедын эсрэг тоглолтын 73 дахь минутад болсон юм.

Манчестер Юнайтедын хаалгач торгуулийн талбайн захад бөмбөгөө алдаж, улмаар Астон Виллагийн довтлогч Морган Рожерс бөмбөгийг булаан авч гоол оруулсан байна.

Хэрэв энэ гоол хүчинтэйд тооцогдсон бол Астон Вилла 1-0-ээр тэргүүлэх байв. Гэвч шүүгч Томас Брамалл хаалгач бөмбөгийг хяналтандаа авч амжсан гэж үзээд, тоглолтыг зогсоон уг явдлыг (VAR)-аар хянах боломжгүй болсон байна.

Тоглолтын дараа Астон Вилла клуб албан мэдэгдэл гаргаж:
“Манчестер Юнайтедтай хийсэн тоглолтын дараа шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгох үйл явцтай холбоотойгоор санал гомдлоо илэрхийлэн Премьер лигийн шүүгчдийн байгууллага PGMOL-д албан ёсны захидал хүргүүлсэн” гэж мэдэгджээ.

Эх сурвалж | CNN
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00