Нийслэлийн аварга шалгаруулах 3*3 багийн барилдаан тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдаанд Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2024-2025 оны улиралд зохион байгуулсан барилдааны чансаагаар эхний 27-д жагссан бөхчүүд оролцоно.
Хүндэтгэх шалтгаанаар оролцохгүй бөхийн оронд дараагийн чансаатай бөх орно.
Оролцох бөхчүүд доорх линкээр орж, зааврын дагуу бүртгүүлнэ үү! https://www.devjee.mn/t/ezbmsrBSPMCFsgosNSTq
НИЙСЛЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 3vs3 БАРИЛДААНЫ УДИРДАМЖ
Нэг. Ерөнхий зүйл
- Барилдаан 2025 оны тавдугаар сарын 30,31-ний өдрүүдэд 14:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно.
- Барилдаанд Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2024-2025 оны улиралд зохион байгуулсан барилдааны чансаагаар эхний 27-д жагссан бөхчүүд оролцоно. Хүндэтгэх шалтгаанаар оролцохгүй бөхийн оронд дараагийн чансаатай бөх орно.
- Оролцох бөхчүүд тавдугаар сарын 28-ны 17:00 цаг хүртэл цахимаар бүртгүүлнэ.
Хоёр. Барилдаан явуулах аргачлал
- Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд оролцох бөхчүүд сугалаа татаж дүүрэгт хуваарилагдана.
- Нэг багийн бөх тус бүр эсрэг багийн ижил дугаартай бөхтэй халз барилдана.
- Ялсан баг 1 оноо, ялагдсан баг 0 оноо авна.
- Эцсийн дүнг гаргахад оноо тэнцвэл багийн нийт давааг тоолно.
Гурав. Шагнал
А. Хувийн дүн
- Даваа тус бүрийн шагнал 250.000 төгрөг
- Хувийн дүнгээр тэргүүлэгч бөхийн шагнал 5.000.000 төгрөг
Б.Багийн дүн
- Түрүүлсэн багийн шагнал 15.000.000 төгрөг
- Дэд байрт шалгарсан багийн шагнал 10.000.000 төгрөг.
- Гутгаар байрт шалгарсан багийн шагнал 5.000.000 төгрөг.
Хавсралтаас чансаагаар эхний 27-р байрт бичигдэж буй бөхчүүдийн нэрсийг харах боломжтой.
