Dark Light
Спорт | 2025-05-28

НИЙСЛЭЛИЙН 3Х3 БАРИЛДААНЫ АВАРГА ШАЛГАРУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монголын үндэсний бөхийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран анх удаа Улаанбаатар хотын аварга шалгаруулах 3х3 барилдааны тэмцээнийг энэ сарын 30, 31-нд зохион байгуулах гэж байна.

2024–2025 оны улиралд зохион байгуулсан барилдааны чансаагаар эхний 27-д багтсан бөхчүүд хүч үзэх бөгөөд хүндэтгэх шалтгаантай бөхийн оронд дараагийн чансаатай бөх зодоглоно. Бөхчүүд сугалаа татан гурав гурваараа баг болж, есөн дүүрэгт хуваагдана. Улмаар багуудыг сугалаагаар гурван хэсэгт хувааж, хэсэг тус бүрийн тэргүүлэгч багууд шигшээд тойргоор өрсөлдөнө.

Шагналын сан ч сэтгэл татам. Давсан даваа бүрт 250 мянган төгрөг, хувийн амжилтаар тэргүүлсэн бөхөд 5.0 сая төгрөг, харин багийн амжилтаар:

  • Түрүү баг – 15 сая төгрөг

  • Хоёрдугаар байр – 10 сая төгрөг

  • Гуравдугаар байр – 5 сая төгрөг-ийн мөнгөн шагнал хүртэнэ.

Энэ тэмцээн нь тавдугаар сарын сүүлчийн барилдаан гэдгээрээ онцлогтой бөгөөд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр хаагдаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00