Dark Light
Спорт | 2025-05-29

“ИРЭЭДҮЙН МАРАДОННА” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Боловсролын яамнаас ЕБС-ийн хүүхэд багачуудын дунд 200 сая төгрөгийн шагналын сантай “Ирээдүйн Марадонна” хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулах, хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү тэмцээнийг ирэх есдүгээр сарын 1-нд зохион байгуулах бөгөөд охид, хөвгүүдийн дөрвөн насны ангиллаар Монгол Улсын 330 сум, 21 аймаг, 3 хотын бүх ЕБС-ийг үндэсний хэмжээнд хамарч байгаагаараа онцлогтой юм.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар энэ талаар, “Хүүхдийн бүх төрлийн тэмцээнээс хамгийн өндөр шагналын сантай буюу 200 сая төгрөгийн фондтой анхны тэмцээнийг ийнхүү энэ жил зохион байгуулахаар боллоо. Боловсролын яам Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран ажиллаж, монголын хүүхдүүдийг, тэр дундаа багийн спортыг дэмжиж хамтран зохион байгуулахаар болсонд Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Тэргүүлэгчдийнхээ өмнөөс Боловсролын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, нийт яамны хамт олонд талархал илэрхийлье. Монголчууд бидний хувьд нүүдэлчин ёс заншилтай холбоотойгоор орхигдож ирсэн багийн спортыг орчин цагт хөгжүүлэх нь нэн шаардлагатай болсон. Ирээдүйд Монгол Улсыг удирдах залуучууд маань багаар тоглож сурвал, багийн менежментийг мэддэг, ойлгодог болж, бие биеэ дэмждэг чадварлаг нэгэн үеийн залуусыг бэлтгэж чадна гэж бодож байна. Хөлбөмбөг бол талбай дээр байгаа тоглогчид бүгд багаараа нэг хүн шиг нэгдэж, нэг хүн шиг сэтгэж, хамтарч байж амжилтад хүрдэг гайхамшигтай спорт юм” гэлээ.

Харин Боловсролын яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Х.Батжаргал, "Өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Боловсролын яам хамтран Үндэсний хэмжээнд багийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудыг ялангуяа багийн спортод татан оролцуулахын зэрэгцээ эрүүл чийрэг бие хүнийг бэлтгэх, тэдний ур чадварыг нэмэх олон төрлийн ач холбогдолтой, үндэсний хэмжээний томоохон үйл ажиллагааг эхлүүлж байна. Ийнхүү гэрээнд гарын үсэг зурснаар, бидний хамтарсан ажлын хэсэг гарч, шинэ хичээлийн жилийн өмнө бүхий л бэлтгэлээ хангаж явна. Ирээдүйн багийн спортод дуртай залуусыг бэлтгэх, багаар сэтгэж, багаараа амжилтад хүрч чаддаг залуусыг бэлтгэх нь чухал юм. Мөн нийгмийн ач холбогдлын хувьд, сүүлийн үед хүүхдүүд дэлгэцийн хамааралтай, цахим тоглоом чиглэл рүү хэлбийж байгаа энэ үед бидний хамтын ажиллагаагаар дамжуулан хүүхдүүд хөлбөмбөгийн спортоор илүү хичээллэх, эрүүл чийрэг монгол хүнийг бүтээхэд бодлогын хувьд томоохон дэмжлэг болно хэмээн харж байна. МХБХ, Ц.Анандбазар Ерөнхийлөгч танд Боловсролын яамны зүгээс хүүхэд багачуудынхаа өмнө Эх үрсийн баярын өмнөхөн эхлүүлж байгаа энэхүү үндэсний хэмжээний үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00