“Улаанбаатар-2025” чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс Монголын баг хоёр дахь медалиа хүртлээ.
Эрэгтэй сонгомол бөхийн 87 кг-д хүч сорьсон Ц.Батбаяр Энэтхэг, Туркийн бөхчүүдийг ялж, Кыргызстаны Асан Курбанович Жанисовт дийлдэн мөнгөн медалийн эзэн болсон юм.
Түүнийг хожиж түрүүлсэн кыргызстан бөхийн хувьд залуучуудын дэлхийн аварга, өсвөр, залуучуудын Азийн аварга цолтой нэгэн юм.
Хүрэл медалийн эзнээр Энэтхэгийн Каран Камбож тодорлоо.
87 кг-ын дүн
- Асан Курбанович Жанисов (Кыргызстан)
- Ц.Батбаяр (Монгол)
- Каран Камбож (Энэтхэг)
Тасалбарыг дараах холбоосоор захиалах боломжтой: https://ticket.mn/event/2632
18 хүртэлх насны хүүхэд болон өндөр настнуудад үнэ төлбөргүй.