Dark Light
Спорт | 2025-05-29

Г.ГАНХУЯГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний сонгомол бөхийн 97 кг-ын жинд Кыргызстаны бөх, “Парис-2024” олимпын наадмын хүрэлт медальт, Азийн АШТ-ий иж бүрэн медальтай Узер Жузупбеков түрүүлж, Энэтхэгийн тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальтай Нитеш Нитеш үзүүрлэлээ.
Энэ жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ болон Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Г.Ганхуяг, залуучуудын ДАШТ-ий хүрэлтэй Б.Бат-Эрдэнэ нар оноолт таарч, хүч сорив.
Энэ барилдаанд Г.Ганхуяг 9:7 оноогоор өрсөлдөгчөө буулган авснаар ийнхүү Монголын багийн гурав дахь медалийг атгалаа.
Г.Ганхуяг үдээс өмнөх барилдаанд “Парис-2024” олимпын наадмын хүрэл медальтай Узер Жузупбековтой тэнцүүхэн өрсөлдөж, эхэлж зургаан оноо аван тэргүүлж явсан ч эцэст нь 10:6-гаар ялагдсан юм.
97 кг-ын дүн:
  1. Узер Жузупбеков (Кыргызстан)
  2. Нитеш Нитеш (Энэтхэг)
  3. Г.Ганхуяг (Монгол)
Тасалбарыг дараах холбоосоор захиалах боломжтой: https://ticket.mn/event/2632
18 хүртэлх насны хүүхэд болон өндөр настнуудад үнэ төлбөргүй.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02