Dark Light
Спорт | 2025-05-30

Т.АЛТЖИН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Буянт-Ухаа” ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж буй “Улаанбаатар опен-2025” дэлхийн чансааны оноо олгох тэмцээний Эмэгтэй бөхийн 59 кг-д Монголын бөх, улсын шинэхэн аварга, өсвөрийн Азийн АШТ-ий хүрэл медальт Т.Алтжин аваргын төлөө өрсөлдөхөөр болоод байна.
Тэрбээр Туркийн бөх, Европын АШТ-ий 1 мөнгө, 4 хүрэл медальт Бедиха Гуныг 2:0, нутаг нэгт Б.Анударийг оноогоор цэвэр, ДАШТ-ий хүрэл медальт Э.Гантуяаг 6:1-ээр тус тус хожсон юм.
Одоо тэрбээр Энэтхэгийн бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт, U23 насны Ази тивийн аварга Мускан Мускантай сүүлийн тойрогт алтын төлөө барилдах болно.
Тасалбарыг дараах холбоосоор захиалах боломжтой: https://ticket.mn/event/2632
18 хүртэлх насны хүүхэд болон өндөр настнуудад үнэ төлбөргүй.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02