Dark Light
Спорт | 2025-05-30

БҮХ ЦЭРГИЙН НААДМААС ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ АВНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оноос эхлэн Бүх цэргийн баяр наадамд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авах болжээ. Энэ нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу хэрэгжих юм.

Шинэ журмаар зөвхөн улсын баяр наадам төдийгүй аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах наадмууд, тухайлбал Бүх цэргийн баяр наадамд ч допингийн хяналтыг мөрдүүлэхээр заасан байна. Тодруулбал, хуулийн 21.5-д “Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авна” гэж заажээ.

Бүх цэргийн баяр наадам нь жил бүр Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагддаг бөгөөд 256 хүртэл бөх барилдах боломжтой. Барилдаанд тав давсан бөхөд "цэргийн начин", зургаа давсан бөхөд "цэргийн харцага", үзүүрлэсэн бөхөд "цэргийн заан", түрүүлсэн бөхөд "цэргийн арслан" цолыг олгодог. Энэ жилийн хувьд тус наадам нь 21 аймаг болон Улаанбаатар хотын харьяа Багануур, Багахангай, Налайх дүүрэгт болно.

Шинэ журмыг дагаж мөрдсөнөөр баяр наадмын шударга байдлыг хангах, бөхийн спортыг допингийн хэрэглээнээс ангид байлгах эрх зүйн орчин илүү боловсронгуй болж байна хэмээн салбарынхан онцолж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00