Dark Light
Спорт | 2025-05-31

Б.ХУЛАН МОНГОЛЫН БАГИЙН АНХНЫ АЛТЫГ АВЧИРЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Б.Хулан “Улаанбаатар Опен-2025”-аас Монголын багийн анхны алтыг авчирлаа!

Чөлөөт бөхийн “Улаанбаатар Опен-2025” олон улсын тэмцээнд Монголын үндэсний багийн анхны алтан медалийг ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Батцэцэгийн Хулан хүртлээ.

Тэрбээр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд бүх өрсөлдөгчөө оноо алдалгүй ялж, итгэл төгс аваргалсан байна.

Мөнгөн медалийг U23 насны Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Пушпа Пушпа хүртсэн бол

Хүрэл медалийг Монголын тамирчин, залуучуудын Ази тивийн хошой аварга Б.Отгонтуяа хүртэв.

 55 кг жингийн дүн:

1. Б.Хулан (Монгол)

2. Пушпа Пушпа (Энэтхэг)

3. Б.Отгонтуяа (Монгол)

Монголын тамирчдадаа болон медальтнуудад халуун баяр хүргэе! 

Тэмцээнийг:

Хамтран зохион байгуулагчид:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

-Биеийн тамир, спортын улсын хороо

Ивээн тэтгэгч:

 Gmobile

 Тасалбар захиалах: https://ticket.mn/event/2632


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07