Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээний 79 кг-ын жинд Ираны бөх Фариборз Бабейрагани түрүүлж, Азийн АШТ-ий хүрэл медальт Тажикистаны Магомет Евлоев үзүүрлэв.
Энэ жинд 18 настай залуу бөх Ж.Далайцэрэн Энэтхэгийн Амиттай хүрэл медалийн төлөө хүч сорихдоо зоригтой, дайчин барилдаж, үзэгчдийг шуугиулсан.
Манай бөх өрсөлдөгчөө хэд хэдэн удаа даралтад оруулж, шийдмэг мэхээр дараалсан бүхэл оноонуудыг авсан ч гэнэ алдаж даралтаар ялагдсан юм.
Улмаар энэ тэмцээний IV байрт шалгарлаа.
79 кг-ын дүн:
1. Фариборз Бабейрагани (Иран)
2. Магомет Евлоев (Тажикистан)
3. Амит Амит (Энэтхэг)