Dark Light
Спорт | 2025-06-01

МОНГОЛ БӨХЧҮҮД 29 МЕДАЛЬТАЙ ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МОНГОЛЫН БӨХЧҮҮД 7 АЛТ, 10 МӨНГӨ, 12 ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙГААР “УЛААНБААТАР ОПЕН”-ИЙГ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ 

Монгол Улс чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээнийг анх удаагаа зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд 17 орны 350 гаруй хүчтэн зодоглосон. 

Монголын сонгомол бөхийн багийнхан 2 мөнгө, 2 хүрэл, эмэгтэй чөлөөтийн багийнхан 4 алт, 6 мөнгө, 6 хүрэл, эрэгтэй чөлөөтийнхөн 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медалийг авч, эх орныхоо дэвжээнд сайхан наадлаа.

Сайхан мэдээ дуулгахад энэ тэмцээнийг бид гурван жилийн хугацаанд зохион байгуулах эрхтэй болсон. Иймд жилээс жилд цар хүрээгээ тэлж, нэр хүндийн хувьд ч төдий хэрээр өсөх нь гарцаагүй биз ээ. 

Дөрвийн өдрийн туршид “Буянт-Ухаа” ордонд хүрэлцэн ирж, дэлхийн бөхчүүдийн шилдэг өрсөлдөөнийг гэрчилж, Монголын бөхчүүдээ уухайлан дэмжсэн бөх сонирхогч, үзэгчдэдээ баярлалаа. 

Энэ тэмцээнийг эх орондоо амжилттай хүлээн авахад тусалсан дэмжигч байгууллагууд, тэмцээнийг зохион байгуулах багийнханд талархал илэрхийлье. 

Сонгомол бөхийн төрөлд 2 мөнгө, 2 хүрэл

87 кг-д Ц.Батбаяр - мөнгө

130 кг-д Б.Намбардагва - мөнгө

55 кг-д М.Даваабанди - хүрэл

97 кг-д Г.Ганхуяг - хүрэл

Эмэгтэй чөлөөтийн багийнхан 4 алт, 6 мөнгө, 6 хүрэл

53 кг-д Ч.Отгонтуяа - хүрэл

55 кг-д Б.Хулан - алт

Б.Отгонтуяа - хүрэл

57 кг-д Х.Болортуяа - мөнгө

59 кг-д Т.Алтжин - мөнгө

Э.Гантуяа - хүрэл

62 кг-д П.Орхон - алт

С.Цэрэнчимэд - мөнгө

65 кг-д Т.Энхжин - алт

Н.Нархажид - хүрэл

68 кг-д Э.Дэлгэрмаа - алт

Б.Ганцэцэг - мөнгө

М.Батсүрэн - хүрэл

72 кг-д З.Болортунгалаг - мөнгө

76 кг-д Э.Даваанасан - мөнгө

Г.Уртнасан - хүрэл

Эрэгтэй чөлөөтийн багийнхан 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл

57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ - алт

М.Даваабанди - хүрэл

61 кг-д Т.Түвшинтулга - алт

70 кг-д Т.Тулга - хүрэл

86 кг-д Б.Бямбадорж - мөнгө

Н.Батбилгүүн - хүрэл

92 кг-д Б.Бат-Эрдэнэ - хүрэл

97 кг-д Г.Ганхуяг - мөнгө

125 кг-д М.Лхагвагэрэл - алт

Хамтран зохион байгуулагч:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Биеийн тамир, спортын улсын хороо

ИВЭЭН ТЭТГЭГЧ:

Gmobile

Тасалбарыг дараах холбоосоор захиалах боломжтой: https://ticket.mn/event/2632

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00