МҮБХ-ноос зургаадугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулж байна.
Зургаадугаар сарын 03 Мягмар гараг 13:00 цаг Төв цэнгэлдэх хүрээлэнд
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Чөлөөт бөхийн Дэлхийн аваргын анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальтан, хүндэт профессор, Даяар Дуурьсагдах, Далай Даян Дархан аварга Жигжидийн Мөнхбатын хавт дүр, алдрын ур бүтээлийг дээдлэн мөнхлөх хүндэтгэл ёслолд зориулсан өсвөрийн /16 настай буюу иргэний үнэмлэх авсан байх/ 64 бөхийн барилдаан
Зургаадугаар сарын 06 баасан гараг 11:00 цагт
Бүх цэргийн наадам
Зургаадугаар сарын 07 Бямба гараг 13:00 цаг
Монгол улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын Нутгийн зөвлөлөөс зохион байгуулах Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Зургаадугаар сарын 08 Ням гараг 14:00 цаг
Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан,
Зургаадугаар сарын 12 Пүрэв гараг 10:00 цаг, Зургаадугаар сарын 13 Баасан гараг 10:00 цаг
Чөлөөт бөхийн “Арслан” клубийн нэрэмжит “Залгамжлагч” өсвөр үеийн 9-14 насны хүүхдүүдийн тэмцээн,
Зургаадугаар сарын 14 Бямба гараг 14:00 цаг
Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн шигшээ барилдаан мөн чансаа өндөр Шилдэг 8 бөхөд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа,
Зургаадугаар сарын 28 Бямба гараг 14:00 цаг
“Нийслэлийн Иргэдийн өдөр”-т зориулсан "Наадмын сорилго" Үндэсний бөхийн улс, аймаг цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх, Буриад, Өвөр Монгол 64 бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдана.