Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн нэр хүндтэй гурван тэмцээн зургаадугаар сард нэг дор зохион байгуулагдах гэж байна. Үүнд:
- 6-р сарын 18–19-нд: FIBA 3x3 Women's Series – Ulaanbaatar 2025
- 6-р сарын 20–21-нд: FIBA 3x3 World Tour – Ulaanbaatar Masters
- 6-р сарын 23–29-нд: FIBA 3x3 World Cup 2025
Эдгээр гурван томоохон тэмцээнийг нэгэн зэрэг зохион байгуулж буй нь Монгол Улс анх удаа дэлхийн 3x3 сагсан бөмбөгийн түүхэнд нэрээ бичүүлж буй түүхэн үйл явдал юм. FIBA 3x3 Ulaanbaatar Women's Series тэмцээнд Герман, Канад , Франц , Австрали зэрэг дэлхийн шилдэг эмэгтэй багууд хүрэлцэн ирэх бол Монгол улсаас Монгол улсын шигшээ баг, Ulaanbaatar Amazons, Amgalan U24 багууд оролцож дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө.
Мөн FIBA 3x3 Ulaanbaatar World Tour тэмцээнд 3x3 мэргэжлийн түвшний, дэлхийн хамгийн өндөр чансаатай 12 баг оролцож Монгол улсаас Ulaanbaatar MMC Energy болон Zavkhan Sainscore багууд өрсөлдөх юм.
Харин 6-р сарын 23-наөс 29-ны хооронд зохион байгуулагдах FIBA 3x3 World Cup 2025 буюу 3x3 дэлхийн аваргад 30 гаруй орны багууд оролцож, сагсан бөмбөгийн дэлхийн хамгийн шилдгүүдээ тодруулах болно.
Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй Олимпын зэрэглэлийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлж Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд эх орондоо дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.
Улаанбаатар хотноо Олон улсын 3x3 сагсан бөмбөгийн энэхүү гурван том тэмцээнийг хүлээн авч тэр дундаа олон улсын 700 гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэхээс гадна Монгол улсын өв соёлыг дэлхийд таниулан сурталчлах том боломж бүрдэж байгаа юм.