Dark Light
Спорт | 2025-06-06

БӨХИЙН ӨМСГӨЛИЙН ШААРДЛАГА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цэргийн цол чимэг олгодог 34 дэх удаагийн "Бүх цэргийн наадам"-ын өмсгөл шалгагчаар Монголын үндэсний бөхийн холбооны дүрмийн зөвлөлийн гишүүн, Улсын начин С.Багахүү, аймгийн заан Ч.Энхзаяа нар ажиллаж байна.

БӨХИЙН ӨМСГӨЛ НЬ ДАРААХ ШААРДЛАГАД НИЙЦСЭН БАЙНА.

Үүнд:

  1. Зодгийн өнгө ба дотор давхарлага хийснийг авах,
  2. Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,
  3. Элэг бүс 1.5 см голчоос багагүй байна,
  4. Зодгийн ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,
  5. Зодгийн ширээс 8см хүртэл өргөнтэй 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),
  6. Зодгийн танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, Зодгийн танаас барьц барихгүй хэсэгт хийх,
  7. Шуудгийн ширээсний тоо таваас илүүгүй байх (илүүг авах),
  8. Шуудгийн ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,
  9. Шуудгийн уяа 0.8 см голчтой байх,
  10. Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00