Dark Light
Спорт | 2025-06-07

21 АЙМАГТ ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙ БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны “Солидарити” төслийн хүрээнд байгуулагдсан шинэ зүлгэн талбайн ашиглалттай танилцлаа.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Ганбаатар нар клубүүдийн үйл ажиллагаатай танилцах ажлын эхлэл болгож өнөөдөр /2025.06.06/ “Дөчин Мянгат Юнайтед”-аар зочиллоо.

Энэ хүрээнд 2021 онд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 24 дүгээр дунд сургуулийн дэргэд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны “Солидарити” төслийн хүрээнд шинэ зүлгэн талбай байгуулж байсан юм. Энэхүү талбайн ашиглалттай танилцаж, хөлбөмбөг сонирхогч хүүхдүүдтэй уулзав. Өсвөр үеийнхний ангилалд олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Дөчин Мянгат Юнайтед” клубын зүгээс хүүхдэд ээлтэй орчин бий болгох зорилгоор өнгөрсөн жил хөлбөмбөгийн талбайн ашиглалтын байр байгуулах ажил эхлүүлж, хөрөнгө оруулалтгүйгээс зогссон байсныг Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар өөрийн хувийн хөрөнгөөр засварын зардлыг шийдвэрлэхээр боллоо. Тус ашиглалтын байр бэлэн болсноор хөлбөмбөгч хүүхдүүд хувцас солих, усанд орох өрөө гэх мэт орчноор хангагдах юм. Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар цаашид Улаанбаатар хотод Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо, Азийн Хөлбөмбөгийн Холбооны төслийн хүрээнд байгуулсан, сэргээн засварласан бүх талбайн ашиглалттай танилцан үйл ажиллагааг сайжруулах, Улаанбаатар хот болон 21 аймгийн хөлбөмбөгийн спортод дуртай залууст мэргэжлийн шаардлага хангасан талбай байгуулж өгөх, хөрөнгө оруулалт хийх асуудлаар ажиллахаа тус уулзалтын үеэр хэлж байлаа.

Мөн энэ үеэр “Дөчин Мянгат Юнайтед” клубийг багийн ивээн тэтгэгчтэй болгохоор тохирлоо.

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12