Dark Light
Спорт | 2025-06-07

АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Н.АМГАЛАНБААТАР ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 112 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Алдар спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ний бөх, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.
Дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Залуу Ноёд ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын заан С.Сүхбат, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Хатант Интернэшнл ХХК, УСУГ, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын начин Э.Мөнхжаргал нар шалгарлаа.
Долоод аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Б.Батдорж, аймгийн арслан М.Цэрэн нар үлдэв.
Маргааш буюу зургаадугаар сарын 08-ны ням гарагт 14:00 цагаас Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаантай.
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00