Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас эхэлнэ.
Тодруулбал, Монголын Үндэсний Бөхийн холбооноос 2024-2025 оны улиралд зохион байгуулсан барилдаанд идэвх зүтгэлтэй, тогтмол оролцож, амжилтын чансаагаараа МЯНГАН ХҮЧТЭНҮҮДЭЭ тэргүүлсэн шилдэг бөхчүүдийг 2025 оны 06-р сарын 14-ний өдөр МҮБХ-ны “ДУРСГАЛЫН БАТЛАМЖ” , мөнгөн шагналаар урамшуулах аж.
Энэхүү барилдаанд 2024-2025 оны улирлын бөхчүүдийн чансааны шилдэг 27 бөх оролцоно.
- Бөхчүүд багт хувиарлагдахдаа тэргүүлэх цолтой эхний 9 бөх нь цолны эрэмбийн 10-27 дахь бөхчүүдээс сугалж багаа бүрдүүлнэ.
- Багаа ахлаж байгаа ахлах цолтой бөх эсрэг багуудын 3-рт эрэмблэгдсэн бөхчүүдтэй барилдана.
- Багууд нийслэлийн 9-н дүүргийн нэр дээр барилдах бөгөөд барилдааны оноолт нь мөн сугалаагаар зохион байгуулагдана.
- Багууд тойргоор барилдахдаа нэг бөх өдөрт 4 буюу нийтдээ 8 барилдаж аварга баг тодорно.
Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдааны нийт шагналын сан 65,000,000 төгрөг. Хувийн болон багийн дүнг тооцож тус бүрд нь бай шагнал гардуулна.
Хувийн дүн
- Даваа тус бүрийн шагнал 250.000 төгрөг
- Хувийн дүнгээр тэргүүлэгч бөхийн шагнал 5.000.000 төгрөг
Багийн дүн
- Түрүүлсэн багийн шагнал 15.000.000 төгрөг
- Дэд байрт шалгарсан багийн шагнал 10.000.000 төгрөг.
- Гутгаар байрт шалгарсан багийн шагнал 5.000.000 төгрөг.