Dark Light
Спорт | 2025-06-10

ЖҮДОЧИД ДАШТ-Д ӨРСӨЛДӨНӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 13-19 ний өдрүүдэд болно.
93 улсын 563 жүдоч өрсөлдөх тэмцээнд манай улсаас 20 жүдоч өрсөлдөнө. Баг тамирчдын түрүүч өнөөдөр Унгарыг зорьжээ. Тэмцээний жин тус бүрд дараах тамирчид өрсөлдөх бол холимог багийн өрсөлдөөнд эрэгтэйчүүдийн 90 кгд Ц.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн +78 кгд Д.Номинзул өрсөлдөхөөр мэдүүлгээ илгээжээ.
Эрэгтэй тамирчид
60 кг- Э. Ариунболд, К.Ёолк
66 кг Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
73 кг Л.Анхзаяа , О.Уранбаяр
-81кг О.Шинэбаяр
-100 кг Б.Хүдэрчулуун
+100 кг Б.Гончигсүрэн
Эмэгтэй тамирчид
-48 кг Г.Наранцэцэг , Ж.Анударь
-52кг Л.Сосорбарам
-57 кг Т.Ариунзаяа
-63 кг Л.Энхрийлэн, Б.Ганхайч
-70 кг Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ
+78 кг А.Адъяасүрэн
Монголын их спортын шигшээ баг тамирчид өнө эртнээс Унгарын нийслэл Будапешт хотноо болсон тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргасаар ирсэн.

Баг тамирчдын түрүүч буюу хөнгөн, дунд жингийн -48кг, -52кг, -57кг, -60кг, -66кг, -73кг-н тамирчид шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор хөдөлж байна. Мөн “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн хөдөлгөөн засалч” С.Даваасүрэн ажиллана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14