Боксын үндэсний шигшээ багийн Ахлах дасгалжуулагч МУГД.Ж.Энхтөр ахлагчтай баг тамирчид 5-р сарын 10-нд Европыг зорьсон. Тэдний эхний тэмцээн Польш улсын Варшав хотноо 5-р сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “WORLD BOXING CUP” тэмцээн байсан бөгөөд тус тэмцээнд 22 орны шилдэг 256 тамирчин өрсөлдөснөөс ОУХМ.А.Баттулга, ОУХМ. Х.Билгүүнсайхан, ОУХМ. М.Энхжаргал нар Мөнгөн медаль, ОУХМ. Г.Лундаа, ОУХМ. Б.Мишээлт нар Хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 5-р байрт шалгарчээ.
5-р сарын 18-наас 6-р сарын 4-ны хооронд Герман улсын Хайделбергийн Олон улсын бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэлд оролцоод 6-р сарын 4-9-ны өдрүүдэд Нидерланд улсын Эндховен хотноо “EINDHOVEN BOX CUP” тэмцээнд амжилттай оролцлоо. Тус тэмцээнд 28 орны 348 тамирчин өрсөлдсөн байна.
Манай баг тамирчид:
Залуу тамирчин Э.Номундарь Алтан медаль, ОУХМ.Б.Мөнгөнсаран Алтан медаль, ОУХМ.О.Есүгэн Алтан медаль, ОУХМ. Т.Энхтөр Алтан медаль, ОУХМ. М.Энхжаргал Мөнгөн медаль, ОУХМ. А.Баттулга Мөнгөн медаль, ОУХМ. Э.Мичидмаа Хүрэл медаль хүртэж Багийн дүнгээр 4 Алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтайгаар 2-р байрт шалгарлаа.
Манай багийн дараагийн тэмцээн 6-р сарын 10-14-ний өдрүүдэд Чех улсад зохион байгуулагдах GRAND PRIX USTI NAD LABEM болно.