Dark Light
Спорт | 2025-06-13

НИЙСЛЭЛИЙН АВАРГА, УЛИРЛЫН ШИЛДЭГ БӨХЧҮҮД ТОДОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд 9 дүүргийн төлөөлөл 9 баг гурав, гурван бөхийн бүрэлдэхүүнтэйгээр нийт 27 бөх эхний 4 тойргийн барилдаанаа хийгээд байна.

Маргааш шигшээ барилдаан буюу нийслэлийн аварга баг, улирлын шилдэг бөхчүүд тодорно. Өнгөрсөн 7 хоногт зохион байгуулагдсан эхний 4 тойргийн дараах байдлаар:

  • Багануур дүүрэг 7 даваа, 3 ялалттай
  • Багахангай дүүрэг 6 даваа 3 ялалттай /1 өнжсөн/
  • Чингэлтэй дүүрэг 7 даваа 3 ялалттай
  • Хан-Уул дүүрэг 6 даваа 3 ялалттай /1 өнжсөн/
  • Сонгинохайрхан дүүрэг 7 даваа 2 ялалттай
  • Сүхбаатар дүүрэг 7 даваа 2 ялалттай
  • Налайх дүүрэг 4 даваа 0
  • Баянзүрх дүүрэг 3 даваа 0 /1 өнжсөн/
  • Баянгол дүүрэг 1 даваа 0 /1 өнжсөн/

Харин хувийн дүнг танилцуулбал:

  1. Улсын заан Б.Батмөнх 4 барилдаж 4 давсан
  2. Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ 3 барилдаж 3 давсан
  3. Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун 3 барилдаж 3 давсан
  4. Улсын начин Д.Амарсайхан 4 барилдаж 3 давсан
  5. Улсын начин Д.Амаржаргал 4 барилдаж 3 давсан
  6. Улсын начин Б.Даваа-Очир 3 барилдаж, 3 давсан
  7. Улсын начин Л.Энхсаруул 3 барилдаж 3 давсан
  8. Аймгийн хурц арслан Н.Амгаланбатаар 3 барилдаж 3 давсан
  9. Аймгийн арслан Е.Көптилек 3 барилдаж 3 давсан амжилтаар бусдыгаа манлайлан барилджээ.

Нийслэлийн аварга шалгаруулах 3х3 барилдааны нийт шагналын сан 65,000,000 төгрөг. Хувийн болон багийн дүнг тооцож тус бүрд нь бай шагнал гардуулна. Мөн энэ үеэр улирлын барилдаануудад амжилттай барилдаж чансаагаараа тэргүүлсэн шилдэг 8 бөхөд батламж гардуулна.

Хувийн дүн

  1. Даваа тус бүрийн шагнал 250.000 төгрөг
  2. Хувийн дүнгээр тэргүүлэгч бөхийн шагнал 5.000.000 төгрөг

Багийн дүн

  1. Түрүүлсэн багийн шагнал 15.000.000 төгрөг
  2. Дэд байрт шалгарсан багийн шагнал 10.000.000 төгрөг.
  3. Гутгаар байрт шалгарсан багийн шагнал 5.000.000 төгрөг.

Халз барилдаан Монгол бөхийн өргөөнд зургаадугаар сарын 14-ний өдөр 14.00 цагт болно. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00