Dark Light
Спорт | 2025-06-13

САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮОХ-ны хурлын танхимд өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг нар санамж бичиг байгуулав. Энэ хүрээнд зуны олимпын наадам, өвлийн олимпын наадам, Азийн зуны спортын наадам, танхимын спортын наадам, Азийн залуучуудын наадам болохоос урьтаж хоёр тал харилцан уялдаатай ажиллах, Монголын баг тамирчдын дээрх наадмуудаас өмнө нь гаргасан амжилтыг давуулан биелүүлэхэд анхаарах, оролцогчдын тоог ахиулах, “Бээжин-2008” зуны олимпын наадмаас хойш тасраад буй олимпын алтан медалийг “Лос-Анжелес” зуны олимпын наадмаас хүртэх зорилгыг агуулж байна. Мөн “Лос-Анжелес” зуны олимпын наадамд бэлтгэж буй тамирчдын бэлтгэлийн ачааллыг тохируулахад мэргэжлийн байгууллагыг татан оролцуулахыг "Санамж бичиг"-т тусгажээ. Биеийн тамир, спортын улсын хорооноос цаашлаад Монголын үндэсний паралимпын хороотой дээрх агуулгын хүрээнд санамж бичиг байгуулахаар зэхэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14