BLAST.tv Austin Major 2025 тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Өчигдрийн тоглолтын дараагаар ОХУ-ын Team Spirit, Бразилийн FURIA багууд шигшээ шатны эрхээ авсан бол Liquid болон Nemiga багууд тэмцээнээ өндөрлүүллээ.
Монгол Улсын төлөөлж буй The MongolZ баг 2 хожил, 1 хожигдолтой яваа бөгөөд шигшээ шатанд шалгарах эрхийн төлөө Европын шилдэг багийн нэг болох FaZe Clan-тай тоглохоор болжээ. FaZe Clan мөн адил 2 хожил, 1 хожигдолтой байгаа юм.
Шийдвэрлэх энэ тоглолт Best of 3 форматаар явагдах бөгөөд 6-р сарын 15-ны шөнө 01:30 цагт эхлэхээр товлогдсон байна.
Тоглолтын хуваарь:
6/15 | 01:30 | Round 4
The MongolZ vs. FaZe Clan
Монгол баг түүхэн амжилтаа ахиулахын төлөө тулалдах энэ тоглолт өндөр хүлээлт дагуулж байна.