Dark Light
Спорт | 2025-06-14

НИЙСЛЭЛИЙН АВАРГААР БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН БАГ ШАЛГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд 9 дүүргийн төлөөлөл 9 баг гурав, гурван бөхийн бүрэлдэхүүнтэйгээр нийт 27 бөх, 8 тойргийн барилдаан хийж, дүнгээ гаргалаа.
Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ ахлагчтай, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн заан О.Доржсамбуу нарын бүрэлдэхүүнтэй Багахангай дүүргийн баг 17 даваа, 7 ялалттай тэргүүлж нэгдүгээр байр эзэлсэн бол улсын начин Б.Даваа-Очир ахлагчтай, аймгийн арслан С.Цогтбаатар, аймгийн начин О.Пүрэв-Очир нарын бүрэлдэхүүнтэй Багануур дүүргийн баг 15 даваа, 7 ялалттай удаалж, хоёрдугаар байрт, улсын начин Л.Энхсаруул ахлагчтай, аймгийн арслан Е.Көптилек, аймгийн начин Н.Пүрэвдаваа нарын бүрэлдэхүүнтэй 14 даваа 6 ялалттай гутгаар байрт тус тус шалгарлаа.
Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдааны нийт шагналын сан 65,000,000 төгрөг бөгөөд
1. Түрүүлсэн баг 15.000.000 төгрөг
2. Дэд байр 10.000.000 төгрөг
3. Гутгаар байр 5.000.000 төгрөгийн бай шагнал гардсан юм.
Хувийн дүнгээр улсын заан Б.Батмөнх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Даваа-Очир, улсын начин Л.Энхсаруул нар тус бүр адил 8 даваагаар бусдыгаа манлайлан барилдлаа. Эдгээр таван бөх тус бүр 1.000.000 төгрөгийн шагнал гардаж, барилдсан бүх бөхчүүд давааны мөнгөө гардацгаалаа. Нэг давааны шагнал 250.000 төгрөг юм.
Мөн энэ үеэр улирлын барилдаануудад амжилттай барилдаж чансаагаараа тэргүүлсэн шилдэг 8 бөхөд батламж, мөнгөн шагнал болон эхний гурван бөхөд Монгол бөхийн өргөөний алт, мөнгө, хүрэл сувинер гардуулсан юм.
Шилдэг 8 бөх:
1. Улсын заан Б.Бат-Өлзий 11350 оноо,
2. Улсын начин Э.Батмагнай 10300 оноо,
3. Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар 10050 оноо,
4. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр 9700 оноо,
5. Аймгийн хурц арслан Д.Алтанцоож 9400 оноо,
6. Улсын арслан Б.Орхонбаяр 9100 оноо,
7. Улсын өсөөх идэр начин Ч.Батчулуун 8800 оноо,
8. Улсын аварга О.Хангай 8600 оноогоор тус тус багтжээ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14