Dark Light
Спорт | 2025-06-15

ЕВРОПЫН ЦУВРАЛД АМЖИЛТ АРВИН БАЙЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Манай баг тамирчдын энэ удаагийн цувралын сүүлийн тэмцээн Чех улсын Usti Nad Labem Challenge байлаа. Энэ жил 55 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ нэр хүндтэй тэмцээнд Монголын боксын баг тамирчид Алт-1, Мөнгө-2, Хүрэл-1 нийт 4 медаль хүртэж амжилттай оролцлоо.

  1. Алтан медаль-Эрдэнэцогт Бат-Өлзий
  2. Мөнгөн медаль-Алдархишиг Баттулга
  3. Мөнгөн медаль-Эрдэнэдалай Мичидмаа
  4. Хүрэл медаль-Хархүү Билгүүнсайхан

Сонирхуулахад одоогоос 40 жилийн өмнө МУГД Ж.Энхтөр энэхүү нэр хүндтэй тэмцээнд Кубын алдарт боксчин Вальдасыг ялж алтан медаль хүртэж байжээ. Тэрбээр энэ удаа баг тамирчдаа ахалж амжилттай оролцлоо. Ийнхүү сар гаран үргэлжилсэн Европын цуврал тэмцээн өндөрлөхөд Монголын баг тамирчид АЛТ-5, МӨНГӨ-7, ХҮРЭЛ-4 нийт 16 медаль хүртсэн амжилт гаргасан байна.

Тэдний дараагийн тэмцээн 6-р сарын 30-наас 7-р сарын 7-ны өдрүүдэд Казахстан улсын нийслэл Астана хотноо зохион байгуулагдах ДЭЛХИЙН ЦОМ-ын тэмцээн юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14