Dark Light
Спорт | 2025-06-16

АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Автотээврийн салбарын аварга шалгаруулах тэмцээн” Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Зам тээврийн сайдын зөвлөх Г.Гангаа, Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон, Засгийн газрын авто баазын дарга Г.Чинзориг, Автотээвэрчдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Д.Наранпүрэв, Монголын Тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга М.Болдсайхан нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.
Тэмцээнд Монгол Улсын хэмжээнд автотээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн үндсэн ажилчдаас бүрдсэн баг, тамирчид оролцож байна.
Тэмцээн сагсанбөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатар гэсэн төрлүүдээр явагдаж аваргуудаа тодруулах юм.
 
 
 
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14