Dark Light
Спорт | 2025-06-16

“АЙЧИ-НАГОЯА 2026” ХӨГЖӨӨНТ ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Азийн зуны спортын ХХ наадам Япон улсын Айчи мужийн төв Нагояа хотод 2026 оны 9-р сарын 19-нөөс 10-р сарын 4-ний хооронд зохион байгуулагдана.
1958 онд Токио, 1994 онд Хирошима хотноо Азийн наадмыг хүлээн авч байсан Япончууд ийнхүү 3 дахь удаагаа Нагояа хотноо шар тивийн наадмыг хүлээн авах юм.
“Ханжоу-2022” Азийн наадам нь COVID-19 цар тахлын улмаас 2023 он руу хойшлогдсон тул, 2026 оны наадам нь Азийн наадмын уламжлалт 4 жил тутмын мөчлөгтөө дахин орж буйгаар онцлогтой.
Азийн наадмыг сурталчилах, үзэл санааг таниулах “Fun Run” буюу Хөгжөөнт гүйлтийн цуврал арга хэмжээ нь Азийн наадмын уламжлалт үйл ажиллагаа бөгөөд “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын зохион байгуулагч орныг олон нийтэд таниулах, соёлын сурталчилгаанд чиглэсэн.
Тиймээс Олон улсын “Олимпын өдөр” буюу 6 дугаар сарын 23-ны өдөр "Asian Games - Fun Run" Хөгжөөнт гүйлтийн арга хэмжээг Улаанбаатар хотноо “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулахаар Үндэсний олимпын хороо бэлтгэл ажлаа хангаж байна.
Азийн олимпын зөвлөлийн төлөөлөгчид энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцох ба  олон нийтэд нээлттэй зохион байгуулагдана.

Эх сурвалж | МҮОХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07