Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ хоёр тав дахь өдрөө болж байна. Өчигдөр Монголын гурван жүдоч хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганхайч хагас шигшээд олимп, дэлхийн аварга Бразилын бөх Рафаэла Сильваг вазари үнэлгээгээр ялж хүрэл медаль хүртлээ. Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 33 дахь медаль, 20 дахь хүрэл медальтан Б.Ганхайч болов. Тэрбээр энэ оны олон улсын тэмцээний хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд өнгөрсөн сард "Душанбе-2025" Их дуулгаас алтан медаль хүртсэн юм. Монгол Улсын баг хоёр хүрэл медальтайгаар одоогийн байдлаар 93 орноос 11 дүгээр байрт жагсаж байна. Жүдо бөхөөр Монголын тамирчид ДАШТ-ий анхны хүрэл медалийг 1989 онд Д.Баттулга, анхны мөнгөн медалийг 1989 онд О.Балжинням, анхны алтан медалийг 2009 онд Х.Цагаанбаатар нар хүртэж байв.
Спорт | 2025-06-17
Сэтгэгдэл бичих